Жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдөр тохиодог “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр”-р Монголын залуучуудын холбооны Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Мянган цэцэгсийн чуулган”-ыг 15-18 насны 1000 гаруй охидыг оролцуулан зохион байгууллаа.
Чуулганаар охидод тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг багасгах боломжуудын талаар санал асуулга явуулсан бөгөөд судалгаанаас гарсан үр дүн, боломжит шийдлүүдийг хэлэлцсэн.