Посткоммунистууд сүүлчийн мэхээ хийлээ

Посткоммунистууд сүүлчийн мэхээ хийлээ

“Нам төрийн дээр сандайлж суугаад, бидний толгой дээр өтгөн шингэнээ асгаж байна” гэж ардын уран зохиолч Л.Түдэв нэгэнтээ анхааруулсан нь үнэн ажээ.

МАН УИХ дахь бүлэгтээ хатуу даалгавар өгч, 2024 оны УИХ-ын сонгуулийн тойргийг томруулж батлахыг даалгав. МАН “бүсчилсэн” гэх нэрээр, “улсын эрх ашгийг бодсон” гэх шалтгаар  иргэдийн сонголтыг тарамдуулж байж тэсэж үлднэ гэдэг цээжний тооцоо хийж байна. Тун удахгүй УИХ-ын нэгдсэн чуулганаар оруулж батлана.

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ даалгаврыг баяртайгаар хүлээж авсан нь учиртай. Мань эр жагсаалтад орох санаа агуулж явсан ч намын даргын зүгээс “хууччуул тойрог руугаа тонилоорой, тойрог сольж болно, жагсаалтыг мөрөөдөх ч хэрэггүй” гэж айлдсан тул аргаа баржээ. Түүний нэр хүнд Баянхонгор аймагт шалаар “зулж” нэр дэвшээд ямар ч нэмэргүй болсныг олон ч судалгаа харуулсан юм. Намын гишүүд нь ч таагүй хандаж байгааг мэдэрчээ. Г.Занданшатар өөрийн туслах асан З.Төмөртөөмөөгийн “хангалттай усалсан” гэж мэдэгдсэн Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиг магадлалаа судалж, тэр хавиар гөлөг тэвэрч хэд хоног алхсан аж. Гэвч судалгаа болон ажиглалт, уулзсан иргэдийн царай, ярианаас нэмэргүй болохыг ойлгоод горьдлого тасарч байтал авралын гэрэл асах нь тэр.

МАН-ын захиалгаар орон даяар хийлгэсэн гэх судалгаагаар МАН-ын нэр хүнд ихэнх аймагт сайнгүй байгаа нь тодорчээ. Хавар улам унах нь ойлгомжтой. Яаж ч хичээгээд, ямар ч арга хэрэглээд өсөхгүй нь мэдээж хэрэг тул сүүлчийн арга болгож gerrymandering гэх хуучны мэхийг давтахаар тойргийн хэмжээг жижиг 78, аймаг дүүргийг нэг тойрог болгох, бүсчилсэн байдлаар 11 тойрог болгох гэсэн гурван төсөөллөөр иргэдийн саналыг тандаж үзжээ. Ингэхэд тойргийг хэт томруулж, 3-4 аймгийг нэгтгэснэ тойрог болговол намын гишүүд, төрийн албан хаагчдын саналыг цуглуулах байдлаар МАН тэсэж үлднэ гэсэн хариу гарсан байна. Cumulative санал цуглуулах гэж аргачлал энэ мэхний угт байгаа юм. Г.Занданшатарын жишээн дээр тайлбарлахад мань эр Баянхонгорын сонгогчдын 21 орчим хувийн дэмжлэг авах төлөвтэй судалгааны дүн гарчээ. Энэ нь ялахад хангалтгүй тоо. Тийм учраас Баянхонгор дээр нэмэх нь Архангай, Өвөрхангай гэсэн 9 мандаттай тойрог үүсгэвэл эрх биш УИХ-ын даргын алба хэдэн жил хашсан тул бусад аймгийн сонгогчдод танил болсон, дээр нь нөгөө хоёр аймгийн МАН-ын гишүүд, төрийн албан хаагчид хуйгаараа мань хүнд саналаа өгнө гэж тооцжээ. Гурван аймгийн МАН-ын гишүүд, төрийн албан хаагчид Г.Занданшатарт саналаа төвлөрүүлэх (cumulation) магадлал их гэж тооцохоор мань эр сонгогдох 9 гишүүний нэг баттай болно гэж итгэсэн тул баяртай байгаа юм. Ядаж л 9 дэх хүн болно гэсэн итгэл түүнд бий болсон гэсэн үг.

1812 онд Massachusetts мужийн захирагч Elbridge Gerry сонгуулийн тойргийг өөрийн сонгохдох магадлалыг ихэсгэх зорилгод нийцүүлэн зурсан нь саламандер гэх амьтны дүрс үүсгэжээ.  Сэтгүүлчид үүнийг шоглон Жерримандер гэж хэлснээр эрх баригчид өөрсөддөө зориулан тойрог зурах үзэгдлийг нэрлэх болсон байдаг. МАН яаж ч зураад одоо ард түмэн итгэхээсээ өнгөрсөн.

Монголчууд нийтээрээ МАН-д итгэхээ больжээ. 76 асуулт бүхий “Хууль тогтоох институцийн төлөөллийн чиг үүргийн хэрэгжилтийг үнэлэх" олон нийтийн санаа бодлын судалгааны дүнгээр судалгаанд оролцогсдын 80 орчим хувь нь “Ардын намд, эрх баригчдад итгэхгүй байна” гэжээ. 1990 онд нийгмийн шинэ тогтолцоо руу шилжих шилжилтийг монголчууд сонгохдоо том алдаа хийсэн нь МАН(МАХН)-ыг  хэвээр үлдээж, шинээр үүссэн намуудтай өрсөлдүүлсэн явдал юм. Орчин цагт хүн бүхний мэдэх 10 мянган цагийн дүрэм гэж бий. Аливаа салбарт 10 цагаа зориулсан хүн тухайн чиглэлээрээ эксперт болон төлөвшдөг гэж энэ дүрэмд дурддаг. Тэгвэл 70 жил эрх барьсан, хүний нөөц, зохион байгуулалт, санхүүгийн үлэмж давуу байдалтай коммунист намтай дөнгөж төрсөн намуудыг өрсөлдүүлсэн нь байж боломгүй шударга бус, тэнэг өрсөлдөөн болсон юм. Энэ алдааны төлөөсийг өнөөдөр бид нийтээрээ төлж хортой агаараар амьсгалж, хахир хүйтэнд автобус хүлээн, түгжрэлд гацсан машинуудын чих дөжрөм сигнал дунд гол зогоож явна. 1990 оны ардчилсан хөдөлгөөний нэг голл уриа нь “дарга ангиас салах” байлаа. Өнөөдөр биднийг МАНдарга нар удирдаж, дарлаж, тавлаж, мөлжиж байна. Өнөөдөр монголд Хэн жаргалтай вэ? гэж асуухад иргэд МАНдарга гэж нэг дуугаар хэлж байна. 

Шинэ нийгмийг хуучин хүмүүсээр 30 жил удирдуулаад үр дүнд хүрнэ гэж итгэсэн нь монголчуудын алдаа болохыг одоо бүгдээр ухаарч, сэрж байна. Тойргийг МАНгарууд яаж ч зурсан монголчууд посткоммунист МАНдарлалаас салах сонголтыг тууштай хийнэ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
1
angry
0
sad
0
wow
0