Сайдын албанаас саадын алба руу

Сайдын албанаас саадын алба руу

Түм бум бужигнасан нийслэл хотын дарга болно гэдэг улстөрчдийн хувьд аз сорьсон үйлдэл. Эл албанд томилогдсон олон улстөрчид магтаал гэхээсээ илүү шүүмжлүүлсээр эцэс сүүлд нь ажлаа өөрсдийн гараар өгч, толгой гудайлгаад дуусдаг нь жам болсон гэлтэй. Эргээд санаваас одоогоос гурван жилийн өмнө хотын экс дарга Д.Сумъяабазар 2020 оны аравдугаар сарын 23-нд УИХ-ын гишүүний суудлаасаа татгалзаж, хотын дарга болж байв. Гэхдээ түүнийг Төрийн ордоноос хөөгдөн байж хотын дарга болсныг иргэд санах биз.

Гурван жилийн хугацаанд хотыг удирдсан Д.Сумъяабазарын ажлаасаа халагдах өргөдөл нь дуулиант “Ногоон автобус”-ны хэрэг.

Тэгвэл энэ хэргийн ээлжит халааг өнөөдөр /2023.10.12/ Х.Нямбаатар хүлээж авах нь. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан түүнийг нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх НИТХ-ын хуралдаан өнөөдөр /2023.10.12/ 12.00 цагт болно. Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хотын даргын нэрийг дэвшүүлдэг. Үүнийг Ерөнхий сайд ажлын тав хоногийн дотор батламжлах ёстой.

Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх саналыг хэлэлцэн, дэмжсэн юм. Ерөнхий сайдын шийдвэр тул ИТХ-аар ч мөн дэмжигдэх нь тодорхой хэрэг.

Өдий хүртэл улс төр гэх их айлд “дархан” эрхээ тогтоосон Х.Нямбаатарт хир халдаагаад байх зүйл цөөн. Өнгөрсөн жил нүүрсний гэх тодотголтой хэргээс үүдэн саарал ордоныхоо өмнө иргэдээсээ чулуу, ундааны сав, элдэв хог бэлгэнд авч байсан удаатай. Хотын даргын ажлаа аваагүй ч амралтын өдрүүдэд импортоор орж ирсэн автомашины тоо, түгжрэлийн оргил цаг, цэг гээд статистик тоо харж өнжсөн гэнэ билээ.

Ийнхүү Улаанбаатар хотын 35 дахь дарга өнөөдөр томилогдох нь.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0