"Гоёл" наадмын отгон топ А.Сайхантамир гэж хэн бэ

"Гоёл" наадмын отгон топ А.Сайхантамир гэж хэн бэ

Монголын загварын ертөнцийнхний хамгийн нэр хүндтэй "Гоёл" наадам өчигдөр /2023.11.19/ шилдгийн шилдгүүдээ тодрууллаа. Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг 36 дахь удаагийн наадмаар Монголын он оны топ модель, шилдэг дизайнерууд, шилдэг моделиуд, шилдэг үсчин, шилдэг нүүр будагч артистуудыг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жилийн "Гоёл" наадмын отгон топ моделиор Амарсанаагийн Сайхантамир тодорсон юм. 

Шинэхэн топ мдель А.Сайхантамир 1995 оны зургадугаар сарын 25-нд Хэнтий аймагт төржээ. 

Эцэг эхээс 10-уулаа бөгөөд гурван эгч, гурван ах, нэг дүүтэй гэнэ. Тэрээр ёочин хөгжмөөр 14 жил хичээллэж, багаасаа урлагийн боловсрол эзэмшиж өссөн байна. Улмаар 2016 онд Шинжлэх ухаан технологийн их сургуулийг эрчим хүчний инженер мэргэжил эзэмшжээ. Анх 16 настайдаа Шилмэл загварын ордонд Г.Нармандах, Э.Сэлэнгээ багшийн шавь болж, анх удаа “Мисс-Монголиа 2014” тэмцээнд оролцож, загварын ертөнцөд хөл тавьж байжээ. Үүнээс хойш тэрээр загварын карьертаа анхаарч, өдийг хүртэл олон амжилт гаргасан байна. 

Тухайлбал,

  • 2014 онд “Манжуурын мисс” тэмцээнд оролцон, гуравдугаар байр
  • 2014 онд “Манжуурын мисс” тэмцээнд “Шилдэг үндэсний хувцас” номинацийн эзэн
  • “Буриадын мисс” тэмцээний тэргүүн мисс
  • “Гоёл-2016” наадмын дэд байр
  • "Дэлхийн авьяаслаг мисс”-ийн тэмцээний дэд байр
  • "Гоёл-2024" наадмын тод модель зэрэг шагналуудын эзэн болжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0