Гамшгаас урьдчилан сэргийлж, бэлэн байдлаа хангах нь хамгийн чухал

Гамшгаас урьдчилан сэргийлж, бэлэн байдлаа хангах нь хамгийн чухал
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дүүргийн Онцгой байдлын хэлтэст ажиллалаа
Онцгой байдлын хэлтэс нь гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үндсэн чиг үүрэгтэй. Тэгвэл урьдчилан сэргийлэх хүрээнд тодорхой ажил зохион байгуулсан болон болзошгүй эрсдэлд бэлэн байгаа эсэхтэй танилцах үүднээс Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дүүргийн Онцгой байдлын хэлтэст ажиллалаа. Нэн тэргүүнд хойшлуулшгүй шуурхай үйл ажиллагааны үед аврах, эрэн хайх, татан гаргах, туулах хүч сайтай автомашинаар нөхөн хангалт хийх, гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги гал түймрийн дуудлагаар гарч үүрэг гүйцэтгэхэд хүндрэл учруулдаг ангийн зүүн талын авто замыг өргөтгөх ажлыг хийх шаардлагатай байгааг танилцуулсан. Мөн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.
Энэ үеэр урьдчилан сэргийлж, бэлэн байдлаа хангах нь хамгийн чухал гэдгийг засаг дарга хэлж, тулгамдаж буй зарим асуудлыг яаралтай шийдвэрлэж ажиллана гэсэн юм.
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр Гамшгаас хамгаалах, стратегийн команд штабын сургуулийг 2023 оны 5 дугаар сард зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Мөн газар, хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх хүрээнд тоног төхөөрөмж шинэчлэх, гамшгийн нөөц бүрдүүлэх шаардлагатай байгааг танилцуулсан. Эдгээр асуудлуудыг үе шаттай шийдвэрлэж ажиллахаа илэрхийллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0