Шинэ даргын шандас шалгасан цас!

Шинэ даргын шандас шалгасан цас!

Арваннэгдүгээр сар гарч, өвлийн урийг угтан нийслэл Улаанбаатар хотод их хэмжээний цас оров. Цас орох нь цагийн аясаар болох асуудал ч өнөө нийслэлийн асуудал ямар дуусах биш. Зохицуулалтгүй барьсан зам, зуны дугуйтай машинууд, зориулалтын бус гудамж, талбай бүгд цасанд бүдрэнэ. Гэтэл нэг хүн энэ үеийг далимдуулан үүрийн таван жингээр цас цэвэрлээд, машин бариад, ажлаа хийж яваа алба хаагчдад мэддэг ажлыг нь зааж, зааварлаад хэзээний хот мэддэг "супер" даргын дүрд "тоглов". Өнөө шинэ эринд амьдарч байгаа, олон улс судалдаг, орчин үеийн дарга улаан гараараа цас цэвэрлээд, махраад зогсож байх гэж. Аргагүй л дээ. Жил бүр нийслэлд зарцуул гэж татвар төлөгчдийн мөнгөөр төсөв гаргадаг байтал ус зайлуулах шугамгүй зам барьдаг, өндөр өртөгтэй цас цэвэрлэгээний машин, давсны машин оруулж ирдэг ч эцэстээ хүрз барьсан эрээн хувцастай ажилчид зам дээр зогсож байдаг нь жам гэлтэй. 

Жилийн дөрвөн улиралтай энэ улсад үер, цас, бороо, шороон шуурга нь аль үед орохыг мал хүртэл мэднэ. Гэтэл манай нийслэлийн дарга нар гэнэтийн, шинэ содон зүйл тохиолдож байгаа юм шиг, давагдашгүй байгалийн үзэгдэл шиг хүлээж авдаг нь сонин. Газар дээр нь ажиллалаа гээд гайхуулдаг нь бүр сонин. 

Тасралтгүй орсон цаснаар хотын дарга Х.Нямбаатар шөнө дөлөөр машин барьж яваад, үүрийн 06.00 цагт Баянхошуу, Таваншар, Нэгдүгээр хорооллын арын зам, 22-ын товчоо зэрэг газруудад очиж, цасаа цэвэрлээд, ТҮК-ийн ажилчидтай хамт лайв хийсэн нь урьд хожид харагдаагүй зүйл дээр ажилласан гэж байгаа. Давс цацах машин гээд шуудайнаас давс цацахаар бэлдсэн гурван хүн суулгасан пронтер машинаа ил болгосон хотын дарга энэ өвөлжингөө цас орох болгонд ингэж ажиллах болов уу яах бол. 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0