Цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулан өгөх арга хэмжээ боллоо

Цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулан өгөх арга хэмжээ боллоо
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 18 нас хүрсэн иргэдэд Цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулан өгөх арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын орлогч дарга Б.Эрдэнэпил, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабын дарга Л.Гантогтох нар оролцсон юм.
Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэл 2023 оны нэгдүгээр сарын 4-өөс эхэлнэ. Иргэн засаг захиргааны анхан шатны нэгж болох хорооныхоо байранд биечлэн очих, эсвэл цахим үйлчилгээний нэгдсэн систем болох “e-mongolia”-гаар буюу онлайнаар бүртгүүлэх боломжтой. Ажлын өдөр 08:00-17:00, амралтын өдөр 09:00-16:00 цагийн хооронд бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Мөн 2023 онд 18 нас хүрсэн иргэд өөрийн биеэр цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч, бүртгэлээ хийлгэх юм. Цэргийн бүртгэл хоёр хоногийн дараа дуусах бөгөөд бүртгэл хийгээгүй иргэнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0