Төрийн нууцад оруулж, 7.5 тэрбумаар авсан цагдаагийн цагаан автомашины заримыг нь "Моннис моторс" засварлаж байна

Төрийн нууцад оруулж, 7.5 тэрбумаар авсан цагдаагийн цагаан автомашины заримыг нь "Моннис моторс" засварлаж байна

ЦЕГ "Моннис Моторс" ХХК-иас 7,5 тэрбумаар цагдаагийн 110 автомашин худалдаж авсан байдаг. Ингэхдээ үүнийгээ "төрийн нууц"-д оруулан худалджээ. Гэвч дээрх тооны машины ердөө 20 орчим нь ажиллаж байна гэх мэдээлэл тараад байсан юм. 

Одоогийн байдлаар зарим автомашинууд Монис Моторс компани дээр завсарт орж, үйлчилгээ авч байгаа аж. Мөн тодорхой тооны автомашин албанд үүрэг гүйцэтгэх боломжгүй болжээ.

Ногоон автобусны дуулиан намжиж амжаагүй байгаа энэ үед Цагдаагийн албанд худалдан авсан туулах чадвар сайтай автомашиныг Төрийн нууцад оруулан худалдан авсан. Магадгүй эдгээр автомашинууд нь ногоон автобус шиг Монголд орж ирснээс өнөөдөр үүрэг гүйцэтгэх боломжгүй болоод байна уу гэх хардлагыг төрүүлж байна. 

Цагдаагийн эдгээр автомашинтай цуг Моннис моторс ХХК “Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж үйлчилгээний зориулалтын 4.8 тэрбумын өртөгтэй 40 ширхэг  автомашиныг мөн Төрийн нууцад оруулж худалдан авсан байгаа юм. 

Д.Гомбосүрэн

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0