Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо
Шуурхай зөвлөгөөний эхэнд өмнө өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа. Нийт 9 үүрэг даалгаврыг өгсөн бөгөөд цаашид тогтмол үр дүнг танилцуулахаар болсон юм.
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор “Баянзүрх 180” хөтөлбөрийг боловсруулсан. Хөтөлбөр боловсрол, төрийн үйлчилгээ, эрүүл мэнд, хүний хөгжил, менежмент ба хог зэрэг нийт 7 бүлэгтэй. Энэ хүрээнд 53 арга хэмжээг хэрэгжүүлэх юм. Тухайлбал
Төрийн байгууллагын үйл ажиллагааны мэдээллийн хүртээмж, ил тод байдлыг нэмэгдүүлж, иргэд олон нийтийг мэдээллээр хангах зорилтыг дэвшүүлж
- Засаг даргын харьяа газар хэлтэс, албадын ил тод нээлттэй шилэн байдлыг үнэлгээг Нийслэлийн хэмжээнд дээшлүүлэх
- Угтах соёл үйлчилгээний чанарыг дээшлүүлэх аяныг хэрэгжүүлэх
Хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж, тэгш хүртээмжтэй боловсрол эзэмших нөхцөлөөр хангахад анхаарах зорилтыг дэвшүүлж
- Сургууль, цэцэрлэгийн орчмын аюулгүй байдал, тэмдэг тэмдэглэгээг нэмэгдүүлэх замаар хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх
- Ерөнхий боловсролын сургуулиудын ариун цэврийн өрөөний засварын ажлыг хийж гүйцэтгэх
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн салбарын хүртээмжийг сайжруулж, нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлж
- Алслагдсан хороодод явуулын эмнэлгийн үйлчилгээг нэвтрүүлэх
- Дүүргийн нэгдсэн эмнэлгийн газар чөлөөлөлтийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх
Зэрэг 53 арга хэмжээг хийж хэрэгжүүлнэ. Хөтөлбөр 10 дугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлэх юм.
Бүх нийтээр мод тарих өдрөөр нийт 9 мянган айлын хашаанд 90 мянган ширхэг мод тарина. Мод тариад өнгөрөх бус арчилж тордох нь чухал учраас Баянзүрх дүүрэг “Айл бүрийн хашаанд 10 мод” уриалгыг дэвшүүлж байгаа. Энэ ажлыг эрчимжүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх мөн угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран айл өрхүүдэд хүргэж ажиллах зэрэг тодорхой үүрэг даалгаврыг өглөө.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0