“Залуучууд солилцооны хөтөлбөр” амжилттай зохион байгууллаа

“Залуучууд солилцооны хөтөлбөр” амжилттай зохион байгууллаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Жендерийн тэгш байдал, гэр бүлийн яам, Солонгосын залуучуудын ажлын агентлагтай хамтран “Залуучууд солилцооны хөтөлбөр”-ийг 2001 оноос хойш амжилттай зохион байгуулж ирсэн.
Хоёр улсын залуучууд өөрийн орны түүх соёл, ахуй, ёс заншил, боловсрол, байгаль, нийгэм эдийн засаг, бүтээн байгуулалт хөгжлийн талаар харилцан таниулах замаар найрсаг харилцаа, талуудын залуучуудын асуудлаарх хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой тус солилцооны хөтөлбөрт энэ жил Солонгос талаас мэдлэг, хандлага, манлайлах чадвараараа шалгарсан 16-22 насны 10 залуу хамрагдаж Монгол улсад 2023 оны 7 сарын 26-нд ирлээ.
Хөтөлбөрт оролцож байгаа Солонгос залуус Монгол улсад 7 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 4-ний өдрүүдэд зочилж олон төрлийн арга хэмжээнд оролцох юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0