“ЗАЛУУСЫН МАНЛАЙЛАЛ” ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГАН БОЛЛОО

“ЗАЛУУСЫН МАНЛАЙЛАЛ” ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГАН БОЛЛОО

“ЗАЛУУСЫН МАНЛАЙЛАЛ” ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГАН БОЛЛОО

Залуучуудын хувь хүний хөгжлийг дэмжих, бүтээлч оролцоо, идэвх санаачилга, манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор “Залуусын манлайлал” Говьсүмбэр аймгийн залуучуудын чуулганыг орон нутгийн хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Сумдын ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын залуучуудын холбооны Говьсүмбэр аймаг дахь салбар, аймгийн Засаг даргын дэргэдэх Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлүүд хамтран зохион байгуулсан байна.

Чуулганаар:

1️⃣“Лийдинг Говьсүмбэр” хувь хүний хөгжлийг дэмжих сургалт,

2️⃣“Залуусын төгөл” бүтээх мод тарих арга хэмжээ

3️⃣“Хамтдаа оролцъё” Хөгжөөнт буухиа тэцээн

4️⃣“Open mic” чөлөөт арга хэмжээ гэсэн үндсэн 4 чиглэлээр зохион байгуулагдаж Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдын нийт 200 гаруй залуус оролцжээ.

Мөн орон нутагт амьдарч буй залуучуудын хэрэгцээ шаардлагад тулгуурлан, хот хөдөөгийн ялгаатай байдлыг арилгаж, залуучуудын тэгш оролцоог нэмэгдүүлэх, орон нутгийн залуучууд ижил мэдлэг мэдээллээр хангагдахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дараах сэдвүүдийн хүрээнд хамгийн сүүлийн үеийн мэдээллийг агуулсан илтгэлүүдийг “Лийдийн Монголиа” төслийн багийнхан аймгийн залуучуудад шинэ соргог мэдлэг мэдээлэл олголосон байна.

- Цахим шилжилт ба иргэдийн оролцоо /Д.ОтгонболдPhd, СЭЗИС-ийн Ахлах багш/

- Гарааны бизнес амжилттай эхлүүлэх туршлага /М.Батмөнх Эйрий Фэлт, Тинс Гринс, Пост биотик зэрэг компаниудын хамтран үүсгэн байгуулагч/

- Өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замууд /Л.Дэлгэрзул Хүний Их эмч/

- Залуу хүний хандлага, ёс зүй /Б.Болорсайхан Хүний эрхийг хангах Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга/

- “КОЙКА”-ынтэтгэлэгээрСолонгосулсадсуралцсаннь/П.Алтанчимэг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх МТТ-ийн Ахлах референт/

Үүний дараагаар чуулганд оролцогч залуус Сүмбэр сумын 2-р багт байрлах Ногоон төгөл цэцэрлэгт хүрээлэнд мод тарин “Залуусын төгөл” бий болгож эх дэлхийгээ хайрлах, байгаль орчинд ээлтэй бүтээлч ажлыг хийж 370 мод тарьжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0