Жолооч согтуугаар зөрчил гаргавал эхний удаа торгож, хоёр дахь удаад хорино

Жолооч согтуугаар зөрчил гаргавал эхний удаа торгож, хоёр дахь удаад хорино

МАН-ын бүлэг /2023.11.06/ хуралдаж, хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. Жолооч согтуугаар зөрчил гаргавал эхний удаа торгож, хоёр дахь удаад хорино.

Тодруулбал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зөрчил гаргасан тохиолдолд зөрчлийн хуулиар бус эрүүгийн хуулиар шийтгэл ногдуулдаг байх хуулийн төслийг өргөн бариад байсан. Тэгвэл ажлын хэсэг хэлэлцэж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зөрчил гаргасан тохиолдолд эхний удаа зөрчлийн хуулиар арга хэмжээ авах бол хоёр дахь удаагаас эрүүгийн хуулиар арга хэмжээ авдаг байхаар ярилцаж дэмжлээ.

Тодруулбал, эхний удаа хорихгүйгээр зөрчлийн хуулиар торгох эсвэл 7-30 хоног баривчлах бол хоёр дахь удаад эрүүгийн хуулиар хариуцлага тооцож хорих ялаар шийтгэдэг байх өөрчлөлтийг оруулав.

Мөн бага насны хүүхдийг хөнөөх, хүчиндэх гэмт хэрэг, мөн улс төрд нөлөө бүхий албан тушаалтнуудтай холбоотой гурван заалтад өршөөл үзүүлэхгүй, хугацаанаас нь өмнө суллахгүй байхыг бүлэг дэмжив.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0