29-Р ХОРООНД ДАЛАН БОСГОХ АЖИЛД ИРГЭДИЙН ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ

29-Р ХОРООНД ДАЛАН БОСГОХ АЖИЛД ИРГЭДИЙН ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ
Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас Баянзүрх дүүргийн гурван байршилд үер буух, усанд автах зэрэг нөхцөл байдалтай байна. Дүүргийн Онцгой комиссоос шуурхай шийдвэр гаргаж далан босгох, хүчитгэх, ус соруулах зэрэг ажлыг хийж байгаа юм.
29-р хорооны хувьд нийт 150 айл үерт автсан хүнд байдалтай байна. Иймд дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр, төлөөлөгчид, хороодын Засаг дарга нарын баг бүрэлдэхүүн шуурхай ажиллаж айл өрхрүү ус орохоос сэргийлж далан босгох ажлыг хийж байна.
Байршлын хувьд техник, тоног төхөөрөмж орох боломжгүй учраас хүн хүчний оролцоотойгоор ажлыг сайн явуулах учраас иргэдийн гарч дэмжлэг үзүүлэхийг уриаллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0