Угаар үнэртэж буй шалтгааныг тодруулахаар ажиллаж байна гэв

Угаар үнэртэж буй шалтгааныг тодруулахаар ажиллаж байна гэв

Өнөөдөр /2023.10.12/ өглөө нийслэлийн ихэнх хэсэгт газ үнэртэж буй талаар иргэд цахим хаягтаа мэдээлсээр байна. Тодруулбал,

“Налайхын төмрийн үйлдвэрт газ дэлбэрч, нэг хүн амиа алдсан. Уг дэлбэрэлтээс болж Баянзүрх дүүрэг орчимд газын үнэр тархсан” хэмээн тайлбарласан мэдээлэл цахим сүлжээнд тархаад байгаа юм. Тэгвэл энэ талаар Нийслэлийн Онцгой байдлын газраас тодруулахад "Налайхын төмрийн үйлдвэр дэлбэрсэн дуудлага бүртгэгдээгүй. Нийслэлийн хэмжээнд гал түймрийн гурван дуудлагатай хоносон. Одоогоор ямар шалтгаанаар үнэр тархаж байгааг тодруулахаар ажиллаж байна" гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0