Н.Учрал сайд "Мета" компаниас уучлалт гуйжээ

Н.Учрал сайд "Мета" компаниас уучлалт гуйжээ
Фэйсбүүкийг хөгжүүлэгч "Мета" компанитай үүсгэсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарын маргаанд Цахим харилцаа, холбоо хөгжлийн сайд Н.Учрал өөрийн биеэр очиж, уучлалт гуйжээ. Одоогийн хотын дарга Х.Нямбаатар Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа /2023.02.06/ "Мета" компанийн төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Ченийг ажлаас нь чөлөөлүүлэх өргөдөл илгээсэн. Энэ тухайгаа мэдээлэхдээ "Шалтгаан нь хувь хүнд биш. Туурга тусгаар улсын төрийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч ирээд илтэд гүтгэх нь байж болзошгүй зүйл. Хоёрдугаарт, "Мета" компани улс орны дотоод асуудалд оролцох эрхгүй. Тодруулбал, Монгол Улсын төрийн зарим албан тушаалтнууд руу дарамталсан мэйл явуулсан. Монгол Улсыг хоригт оруулах, АНУ-ын зүгээс шахалт дарамт үзүүлнэ зэрэг дарамт үзүүлсэн" гэдгийг хэлж байв.

Тиймээс Жорж Ченийг ажлаас нь халж, мөн өөрөөс нь уучлалт гуйх шаардлага тавьсан. Хэрэв уучлалт гуйхгүй бол шүүхэд хандахаа ч мэдэгдсэн юм.

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг цар тахлаас өмнө буюу 2020 оны намар Хууль зүй дотоод хэргийн яамнаас боловсруулсан байдаг ч олон нийтэд мэдээлэл өгөлгүй явсаар УИХ гурав хоногт багтаан тус хуулийг баталсан. Үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарын твиттер хуудсандаа бичсэн мэдээлэл нь худал байжээ гэх асуудал хөндөгдсөн юм. Тодруулбал, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатар өнгөрсөн 2022 оны есдүгээр сарын 20-нд  “Мета" компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал ноён Жорж Чентэй уулзаж, Хууль зүй дотоод хэргийн яамнаас боловсруулсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтарч ажиллах, "Мета" платформын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах багтай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо“ гэж хуулиа олон улсын хэмжээнд сурталчилж, хамтран ажиллаж буй гэх агуулгатай зүйлийг бичсэн байдаг.

Гэтэл нэгдүгээр сарын 24-нд “Мета” компанийн төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Чен өөрийн цахим хуудастаа "Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь хүний үндсэн эрх, монголчуудын хувьд ч ижил. Х.Нямбаатар сайд бидэнд хуулиа урьдчилж танилцуулсан гэдэг нь худал. Парламент энэ хуулийн төслийг яарч батлахаас өмнө бид хуулийн төсөл болон хуулбарыг нь огт аваагүй. Батлагдсаных нь дараа л анх удаа харж байна" гэж бичсэн байдаг.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0