“Хаягдал” гэж ирсэн хавтанг хог гэж хаялгүй дахин ашиглаж байна

“Хаягдал” гэж ирсэн хавтанг хог гэж хаялгүй дахин ашиглаж байна
Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны хажууд байрлах ус тогтдог хэсгийг Эко тохижилт, үйлчилгээний газраас тохижуулж байна. Ингэхдээ “Секонд ханд” буюу өмнө ашиглаж байсан хавтанг дахин ашиглах байдлаар ажлыг гүйцэтгэж байгаа юм. 240 м.кв талбайд ажил хийгдэж байгаа бөгөөд тус газарт хаягдал байдлаар ирсэн хавтанг ашиглаж байна. Хэдийгээр эвдрэл ихтэй, цаг орж байгаа ч хог гэж хаялгүй тохижилтын ажилд ийнхүү ашиглаж байгаа нь эдийн засаг талаасаа хэмнэлт гаргаж байгааг тухайн ажилчид хэллээ.
Ажил нэг хоногийн дараа гэхэд бүрэн дуусаж хороонд хүлээлгэн өгнө. Цаашид нэмэлт тохижилтын ажлыг хийх, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол зохион байгуулж ажиллахыг 38 дугаар хорооны засаг даргад үүрэг болголоо. Хаягдал хэлбэрээр ирж буй хавтанг дахин ашиглах ажил 28 дугаар хороонд мөн үргэлжлэх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0