Шатар сонирхогчдын ХУД-ийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

Шатар сонирхогчдын ХУД-ийн аварга шалгаруулах тэмцээн боллоо
Шатар сонирхогчдын ХУД-ийн аварга шалгаруулах тэмцээнийг 2023 оны 12 дугаар сарын 02,03-ны өдрүүдэд Ажлын албаны Хууль эрх зүй, олон нийттэй харилцах хэлтэс Нийслэлийн шатрын холбоо НҮТББ-тай хамтран амжилттай зохион байгууллаа.Тэмцээнд нийт 88 иргэн оролцсоноос эрэгтэй 63, эмэгтэй 25 шатарчин оролцов. Тамирчид тусгайлан гарсан удирдамжийн дагуу Швейцар системээр 8 өрөг тоглож өндөрлөлөө.
Тэмцээний шагналт байранд:
Эмэгтэй төрөлд:
1-р байр Түмэн-Өлзийн Ариунзаяа /16-р хороо/
2-р байр Октябрийн Ариунзаяа /11-р хороо рейтинг1459/
3-р байр Гүнсэнгийн Нямсүрэн /17-р хороо/
Эрэгтэй төрөлд:
1-р байр Чойжилжавын Батзаяа /21-р хороо рейтинг 1891/
2-р байр Гэндэний Энхбаяр /18-р хороо рейтинг 1852/
3-р байр Очирын Батмягмар /2-р хороо рейтинг1651/
Тусгай байр:
Лхамхүүгийн Отгонбаяр /10-р хороо рейтинг 1789/
Эрдэнэбуяны Алтантулга /24-р хороо/
Ононгын Төмөрсүх /20-р хороо/

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0