Үндэсний дээд лигт оролцох эрхтэй болсон таван багийн эздийнх нь эрхийг 2026 он дуустал ХАСЖЭЭ

Үндэсний дээд лигт оролцох эрхтэй болсон таван багийн эздийнх нь эрхийг 2026 он дуустал ХАСЖЭЭ

Монголын Сагсан Бөмбөгт үүссэн асуудлаас болж Erdenet Miners, ВСН Garid, Тэнүүн-Өлзий Металл, Zavkhan Brothers, IHC Apes гэх таван багийг Үндэсний дээд лигээс хасах шийдвэрийг МСБХ-оос гаргасан. 

Гэвч хасагдсан таван багийн эзэд Монголын Мэргэжлийн Сагсан Бөмбөгийн Лиг (ММСБЛ)-ийг үүсгэн байгуулж, удахгүй тоглолтуудаа эхлэх талаар өнгөрсөн долоо хоногт зарласан. Харин тамирчдын зүгээс нэгдсэн нэг лигтээ тоглохыг хүсэж буйгаа илэрхийлэн өчигдөр мэдээлэл хийсэн билээ. 

Тэгвэл МСБХ-оос дээрх уриалга, хүсэлтийг үндэслэн хасагдсан "Erdenet Miners, ВСН Garid, Тэнүүн-Өлзий Металл, Zavkhan Brothers, IHC Apes гэсэн таван багийн тамирчдыг Үндэсний дээд лигт оролцуулах шийдвэрийг өчигдөр гаргасан.  

Тэгвэл өнөөдөр хасагдсан эрэгтэй таван багийн эзэд, менежер, төлөөлөх эрх бүхий этгээдүүдийг Лигийн журам, Хамтран ажиллах гэрээ"-ний заалтуудыг зөрчиж, багийн тамирчид, үзэгчдийг хохироосон гэх үндэслэлээр МСБХ-оос зохион байгуулах аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг 2026 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хасахаар шийдвэрлэсэн байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0