Өнөөдөр "O COUTURE FASHION SHOW-2024" болно

Өнөөдөр "O COUTURE FASHION SHOW-2024" болно

Өвлийн жавар хайрч, он солигдох мөчтэй зэрэгцэн шинэ жилийн гоёл танилцуулах загварын шоу шил шилээ даран цуварсаар. Энэ үетэй зэрэгцэн дахин давтагдашгүй гэх тодотголтой “O Couture” брэнд шинэ загвараа танилцуулахад хоёр хоног үлдээ. "O Couture wonderland", Есөн эрдэнийн бэлгэдэл гээд жил бүр өөр, өөрийн онцлог шингээсэн өнгө, мөн чанарыг тусгасан гоёлын даашинзуудаа толилуулдаг "O Couture" энэ жил мөн л өвөрмөц байх нь мэдээж. Загвар бүртээ сэтгэлээ шингээн урладаг Д.Отгонжаргал энэ жил Азийн хошой шилдэг дизайнераар шалгарсан гэж байгаа. 

Брэндийн нүүр царайгаар загварын шилмэл бүсгүйчүүд болоод энэ цагийн сор болсон бүсгүйчүүдийг сонгодог нь "O Couture"-ийн бас нэгэн ялгарал. Топ Э.Одгэрэл, Д.Пүрэвсүрэнгээс эхлэн Стивэн Сиглийн гэргий Б.Эрдэнэтуяа тэргүүтэй олон сайхан бүсгүйчүүдээр загвараа амилуулсаар  "O Couture" 9 дэх жилээ үдэж буй. 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0