Үерт өртөж орон гэргүй болсон 25 өрхөд гэр гардууллаа

Үерт өртөж орон гэргүй болсон 25 өрхөд гэр гардууллаа
Баянзүрх дүүргийн 21,27,29 дүгээр хороонд болсон үерт олон айл өрх автаж, ихээхэн хэмжээний хохирол амссан. Эдгээр айл өрхөд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, төрийн бус байгууллагуудтай хамтран эд материалын тусламж үзүүлсээр байна. Тухайлбал Хүүхдийг ивээх Сан хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд дээрх хороодын 25 өрхөд таван ханатай иж бүрэн гэр гардуулан өгсөн юм. Өмнө нь тус сангаас сурагчийн дүрэмт хувцас, биеийн тамирын спорт гутал, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд цүнх хичээлийн хэрэгсэл өгч, сэтгэл зүйн анхны тусламжийн сургалт зохион байгуулж байсан. Гэрийн хувьд иж бүрэн шал, зуухтай төдийгүй хүүхдүүдэд зориулсан ор хөнжил, гудас зэргийг мөн хамтад нь өгсөн юм.
Гэр гардуулах арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Хүүхдийг Ивээх Сангийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай болон холбогдох албаныхан оролцсон. Энэ үеэр үерт өртөж орон гэргүй болсон айл өрх, хүүхдүүд рүү чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж буй Хүүхдийн Ивээх Сангийн хамт олон талархал илэрхийллээ. Цаашид ч Баянзүрх дүүргээс хамтран ажиллахад нээлттэй гэсэн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0