“Ажнай“ Д.Бат-Эрдэнэ: Би энэ яваа насандаа худлаа хэлж, хулгай хийж байгаагүй

“Ажнай“ Д.Бат-Эрдэнэ: Би энэ яваа насандаа худлаа хэлж, хулгай хийж байгаагүй

УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд буй Д.Бат-Эрдэнэ нүүрсний "сонсгол"-д гэрчээр дуудагдан ирж, тайлбар хийж байна. Тэрбээр "Би энэ яваа насандаа худлаа хэлж, хулгай хийж байгаагүй.

Миний гишүүний эрхийг та нар хаасан ч би Өмнөговьчуудтайгаа ярьж, хөөрдөг. Тэд 1937 оны хэлмэгдүүлэлтийг яагаад санагдуулав аа гэж ярьж байна. Өмнөговьчууд УИХ-д хамгийн сайн хүмүүсээ сонгож явуулдаг" гэлээ.

Уг сонсголд УИХ-ын гишүүн насан Д.Бат-Эрдэнэ түр хорооны гишүүдийн асуудалд хариулт өглөө. Тэрбээр "Нүүрсний сонсгол бол Монгол Улсын ирээдүйн хөгжилд зайлшгүй хувь нэмэр оруулах үйл явдал юм. 2022 оны зургаадугаар сарын 2-ны өдөр Ммонгол улсын их хурлын дарга Г.Занданшатарт 25 гишүүн тогтоолын төсөл өргөн мэдүүлж байсан. Энэ хүрээнд нүүрсний сонсгол явуулах эрхзүйн орчин бүрдсэн. Монгол улсын гадаад экспортын 93 хувийг уул уурхай бүрдүүлдэг. Үүний  89 хувийг Өмнөговь аймгийн уурхайнууд бүрдүүлдэг.  Өмнөговьчууд төсвийн хамгийн бага хөрөнгө оруулалт хийлээ гэж хэзээ ч гоншигнож байгаагүй. Бид гадна, дотнын хөрөнгө оруулалтад хэзээ ч хориг тавьж байгаагүй. 2004 оноос Монгол улсын нүүрсний экспортыг энэ уурхай эхлүүлсэн.  Тэр үед нуурс үнэгүй байсан. 

Нүүрсийг үнэд хүргэх, Монголын эдийн засгийг тэлэх асуудлыг орон нутгийн Тавантолгой, Өмнөговьчууд хийж чадсан. Үүгээр би бахархдаг. Өмноговь аймаг хоёр байтугай таван УИХ-ын гишүүнтэй байх ёстой. Энэ ажлууд дотор гүтгэлгийн шинжтэй зүйл их байна. Нэг нэгнийхээ нэрийг барьж, нэг нэгнийгээ муулж Монгол хөгжих юм уу. Би шалгалтыг бүгдийг нь зөвшөөрч байгаа. Шинжээчдийн дүгнэлт бол ор үндэсгүй гүтгэлэг. Намайг олны еөмнө худалч, хулгайч болгох гэсэн үйлдлээ анхаарах хэрэгтэй. Би энэ насандаа худлаа ярьж, хулгай хийгээгүй" гэв. 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0