Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2023 оны Сургуулийн жилийн нээлт боллоо

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2023 оны Сургуулийн жилийн нээлт боллоо
Онцгой байдлын байгууллагын чадавхыг дээшлүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг нь нийт бие бүрэлдэхүүний мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт байдаг. Тэгвэл Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2023 оны сургуулийн жилийн нээлт өнөөдөр боллоо.
Онцгой байдлын газрын 2023 оны Сургуулийн жилийн нээлт улс орон даяар өнөөдөр зэрэг эхэлж байгаа бөгөөд энэ жилийн сургалтын зорилго нь “Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүний штабын удирдлага, гамшгаас хамгаалах мэргэжлийн ур чадвар, цэрэгжилт, сахилга, ёс зүйг дээшлүүлэхэд оршино” хэмээн онцолжээ. Сургуулийн жил бүтэн жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд алба хаагч нар долоо хоног бүр 3-4 кредит цуглуулах юм байна. Сургалт эхний хагас жил танхимын сургалт явагдах бол сүүлийн хагас жил хээрийн гаралт, штабын дадлага сургалтын үйл ажиллагаа явагдах юм байна.
Уг арга хэмжээг нээж Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа М.Пүрэвжав “Алба хаагч та бүхэн минь энэ сургуулийн жилийн сургалтаас олж мэдсэн зүйлээ ажил хөдөлмөртөө хэрэглэж, ард түмнийхээ зориулах нь л хамгийн чухал юм шүү. Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид өөрсдийнхөө эрхэлсэн ажилдаа дүүрэн хангалттай тэнцдэг гэдэгт би үргэлж итгэлтэй байдаг” хэмээн хэлээд албан хаагчдад сургалтын амжилт хүссэн юм.
Тус арга хэмжээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Г.Нэргүй хүрэлцэн ирж, алба хаагч нарт амжилт хүслээ.
Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2023 оны Сургуулийн жилийн эхний хичээлийг СЭМҮТ-ийн их эмч н.Бат-Эрдэнэ “Стрессийн менежмент” сэдвээр эхлүүллээ. Мөн уг арга хэмжээг тохиолдуулан алба хаагч нарын дунд “АХА” тэмцээн зохион байгуулагдаж, шилдгээ шалгарууллаа хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0