Баянзүрх дүүргийн удирдлагын баг, элч ГҮЕГ нар 39-р хороонд ажиллалаа

Баянзүрх дүүргийн удирдлагын баг, элч ГҮЕГ нар 39-р хороонд ажиллалаа
Сар бүр Баянзүрх дүүргийн удирдлагын багаас иргэдтэй уулзалт хийдэг. Уулзалтаар дүүргийн 39-р хороо Х апартментын тоглоомын талбай, Тэнгэр плаза орчмын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх талаар санал хүсэлтийг иргэд хүргүүлсэн. Тэгвэл өнөөдөр ирүүлсэн санал хүсэлтийн дагуу дүүргийн удирдлагын баг, элч ГҮЕГ нар газар дээр нь ажиллалаа.
Х апартментын хувьд 2 СӨХ маргаанаас үүдэж тоглоомын талбай хуучирсан, засвар хийгдээгүй, сагсан бөмбөгийн талбай ч ашиглалтын шаардлага хангахгүй. Үүнээс болж хүүхэд багачууд бэртэж гэмтдэг талаар иргэд хэллээ. Дүүргийн удирдлагын багаас Сагсан бөмбөгийн талбайг эхний ээлжинд яаралтай засварлахыг Баянзүрх дүүргийн Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвд, хүүхдийн тоглоомын талбайг яаралтай засч, хугацаа хэтэрсэн хүүхэд бэртэж гэмтээх тоглоомуудыг хурааж эхний ээлжийн арга хэмжээ авахыг Баянзүрх дүүргийн эко тохижилт зэрэг байгууллагуудад үүрэг болголоо.
Харин Тэнгэр плаза орчмын түгжрэлийг бууруулах хүрээнд Зүүн бүсийн орон нутгийн тээврийг эрхэлдэг Авто тээврийн үндэсний төв, Тэнгэр плаза, тухайн орчмын иргэдтэй хамтарсан ажлын хэсэг гаргаж шаардлагатай орц гарц чөлөөлөх, урсгалыг зохицуулах ажлыг эхлүүлэхээр боллоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0