Баянзүрх дүүргийн Засаг даргын нэрэмжит “Дөл-2023” цогцолбор тэмцээн эхэллээ

Баянзүрх дүүргийн Засаг даргын нэрэмжит “Дөл-2023” цогцолбор тэмцээн эхэллээ
Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг эх оронч хүмүүжил олгох, батлан хамгаалах залгамж халааг бэлтгэх, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор жил бүр энэхүү тэмцээнийг зохион байгуулдаг.
Мөн сурагчид тэмцээнд оролцсоноор бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлтэй болж багаар ажиллах ур чадварт суралцдаг. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас зохион байгуулж байгаа “Дөл-2023” цогцолбор тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 16 сургуулийн сурагчид оролцож байна. Нээлтийн үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Л.Гантогтох, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын орлогч, хурандаа Б.Эрдэнэпил болон холбогдох албаныхан оролцож, багуудад амжилт хүслээ.
Жагсаалын болон гардан тулааны үзүүлэн тоглолт, тасгийн захирагчийн тэмцээн, байр зүй, эмнэлэг, химийн норматив, саадын зурвас, гранат шидэлт зэрэг цэрэгжлийн спортын бүх төрлөөр багууд өрсөлдөнө. Тэмцээний дүн өнөөдөр гарах бөгөөд түрүүлсэн баг тамирчид дараагийн шатанд оролцох эрхээ олж авах юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0