Үерийн улмаас үүссэн нөхцөл байдлыг даван гарахад иргэдийн оролцоо чухал гэдгийг онцоллоо

Үерийн улмаас үүссэн нөхцөл байдлыг даван гарахад иргэдийн оролцоо чухал гэдгийг онцоллоо
Удирдах ажилтны шуурхай хуралдаан болж, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх удирдан явууллаа. Хуралд алба, хэлтсийн дарга нар болон хороодын Засаг дарга нар, шуурхай штабын бүрэлдэхүүн оролцож үерийн улмаас үүсээд буй нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах талаар хэлэлцлээ.
Үерийн улмаас үүсээд буй нөхцөл байдалд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах талаар иргэдэд сэрэмжлүүлэх, сурталчлан таниулах нь хамгийн чухал гэдгийг онцоллоо.
Мөн авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдэд дан ганц төрийн албан хаагчдын хүчээр бус иргэдээ уриалж, татан оруулах зэргээр ажиллах нь зүйтэй гэж үзлээ.
Орон сууцны хорооллуудад ялангуяа СӨХ-дын ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгаврыг хороодын Засаг дарга болон Дүүргийн Хөгжлийн төвийн даргад үүрэг болголоо. Төрийн оролцоогүйгээр үерийн усаа соруулаад, цэвэрлэгээгээ хийгээд ажиллаж байгаа СӨХ-д байгааг ч онцолж, тэднээс үлгэр дуурайл авахыг уриаллаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0