НЭГ ДҮГЭЭРТ ХҮҮХЭД УРИАН ДОР “ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”

НЭГ ДҮГЭЭРТ ХҮҮХЭД УРИАН ДОР “ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР”

Монгол улсын Хүүхдийн эрхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6 дэх заалтын хүрээнд хүүхдийн хөгжих, оролцох эрхийг хангах, тэдний авьяас чадварыг хүүхэд, багачуудад, эцэг эх, иргэд олон нийтэд танилцуулах, урамшуулах, хүүхдийг аливаа төрлийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх зорилгоор “НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД” уриан дор олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн арга хэмжээг аймгийн хэмжээнд аймгийн ЗДТГ, ГБХЗХГ, СУГ, БШУГ, БТСГ, Дуу бүжгийн Боржигин чуулга, Цагдаагийн хэлтэс, Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ нар хамтран зохион байгууллаа.

Хүүхдийн баярын арга хэмжээг нээж аймгийн Засаг дарга Г.Батсуурь, ИТХ-ын дарга Ш. Билэггүмбэрэл нар хүүхэд, залуучууд, эцэг эхчүүдэдээ хандан мэндчилгээ дэвшүүлж хүүхэд бүр хайрлагдан хамгаалагдсан, эрүүл чийрэг, эх орныхоо хөгжлийн түүчээ нь болсон иргэн болоход эцэг эх хүн бүрийн оролцоо хувь нэмэр асар их болохыг тодорхойлж онцоллоо.

Баярын хүрээнд дараах арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа:

- Эхийн алдар 1, 2-р одонтой ээжүүдийн хүндэтгэлийн парад алхалт

- Аймаг, улс, бүс, олон улсын тэмцээнд амжилт гаргасан сурлага, урлаг, спортын амжилт гаргасан шилдэг сурагч, хүүхдүүдийн парад алхалт

- Үлгэрийн баатруудын мэндчилгээ

- Аймгийн хүүхдийн урлагийн нэгдсэн тоглолт

- Дугуйн уралдаан

- 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн

- 3x3 воллейболын тэмцээн

- Мини хөл бөмбөгийн тэмцээн

- Гар зургийн уралдаан

- Гүйлтийн тэмцээн

- Азын бөмбөг тэмцээн

- Бяцхан сагсчид зэрэг уралдаанууд зохион байгуулагдаж тэмцээн уралдаанд нийт 500 орчим хүүхдүүд оролцож шагналт байранд шалгарсан хүүхдүүдэд АЗДТГ, ГБХЗХГ-аас бэлэгээр урамшууллаа.

Олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн арга хэмжээнд оролцон нийт хүүхэд багачууд, эцэг эхчүүд та бүхэндээ аз жаргал, эрүүл энхийг хүсэж, ХҮҮХЭД БҮР ХАЙРЛАГДАЖ, ХАМГААЛАГДАЖ, ИНЭЭД ХӨӨРӨӨР ДҮҮРЭН БАЙХЫГ ЕРӨӨЕ!

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0