Баянзүрх дүүрэгт ажиллаж байсан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Баянзүрх дүүрэгт ажиллаж байсан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ
Баянзүрх дүүрэгт ажиллаж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн үйлчилж байсан ахмад буурлууддаа Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс, Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан бол удирдлагын баг, ажилтан, албан хаагчид хүндэтгэл үзүүллээ.
Найрамдалын район нэртэйгээс өнөөдрийг хүртэл үе уламжлан төрийн залгамжийг үргэлжлүүлээд гавьяаны амралтаа эдэлж буй ахмад буурлууд өнөөдөр уулзаж, ажил амьдралын амттай дурсамжаа дэлгэж нэгэн өдрийг өнгөрүүллээ.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлсэн үгэндээ ахмад буурлууддаа зориулсан олон ажлыг хийхээр төлөвлөж байгаагийн нэг нь Ахмадын өргөөг барьж байгуулна. Мөн та бүхнийхээ залгамж халааг авч бид сайн ажиллаж байгаа. Сүүлийн дөрвөн жилд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг маш ихээр хийсэн талаараа хэлж мэндчилгээ дэвшүүлсэн юм.
Баянзүрх дүүрэгт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан 120 гаруй ахмад буурал байгаагаас хамгийн ахмад нь өдгөө 91 насны босгыг алхаж буй. Тэдний төлөөлөл болох ахмадын хороон дарга н.Цэрэндорж гуай хэлсэн үгэндээ “Удахгүй болох дүүргийнхээ 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэгт ахмадууд бид оролцон ажиллахад бэлэн” хэмээн мэдэгдсэн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0