Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо
2023-2024 оны хичээлийн шинэ жил удахгүй эхэлнэ. Энэ цаг үед хүүхдийн аюулгүй байдлыг хангах, зорчих хэсэг, сургуулийн гадна орчныг зөв төлөвлөж, хяналт тавьж ажиллах хэрэгтэйг анхааруулж, мэдээлэл өглөө.
Хотын стандарт, хяналтын газрын хотын хөгжлийн стандартын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Гэрэлт-Од Ерөнхий боловсролын сургуулийн гадна орчинд тавих ерөнхий шаардлагыг танилцуулсан. Нэн тэргүүнд сургууль, цэцэрлэгийн орчны тохижилтыг шинээр болон шинэчлэн төлөвлөхдөө суралцагчийн эрүүл аюулгүй орчинд сурах нөхцөл бололцоогоор хангаж, оройн зайн, тав тухтай орчин бий болгох үүднээс цогцоор нь төлөвлөж гүйцэтгэх шаардлагатай юм. Мөн гадна зам, талбай аюулгүй зорчих болон хүртээмжтэй байдлыг бүрэн хангасан байх ёстой.
Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд хороодын засаг дарга нар болон сургууль, цэцэрлэгийн удирдлагууд оролцлоо. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0