Бядтай даргынхаа тушаалыг гүйцэтгээд, бядгүй масс МАРШ!!!

Бядтай даргынхаа тушаалыг гүйцэтгээд, бядгүй масс МАРШ!!!

Давс мэт шорвог шийдвэр гаргачихаад дарвайж хэрэлдээд суудаг даргатай болох гэж. Цавчаа хийсэн хэдэн автобус ч байхгүй, бензин ч үгүй хөлдүү, хар утаатай, хөндий Улаанбаатар болов. Сургуульдаа явах гээд бэлдэж байсан хүүхэд, маргааш ажлаа товлочихсон хүмүүс Нямбаа даргын гэнэтийн шийдвэрт цочоод, ээгээтэй л ухаан алдаагүй байх. Шийдвэр гэж дангаараа, ганцаараа шийдсэн ард түмнийгээ жийсэн “албадан тушаал”.

Зам нь уулын өөд өгсөж яваа юм шиг битүү мөстэй, зам дээр яваа нийтийн тээвэр нь гаднаас ч хүйтэн мөсөн зоорь. Нийтийн тээврээ ч, хүүхдүүдийн боловсролын асуудлыг ч шийдээгүй байж хүн бүрт таалагдах албагүй гэж том дуугарах. Тэгснээ “дугаарын хязгаарлалт зөрчвөл эрх хасна” гэж жинхэнэ соц зан гаргаж байх жишээтэй. Зам, хужир, нийтийн тээвэр гээд хотын даргад ажил их л баймаар. Гэвч олон нийтийн сүлжээнд хэрүүл хийгээд ард түмнээ доромжилж байна билээ. Бядгүй масс нь тэгээд бядтай дарга нарынхаа тушаалыг дагаад хөлөө чирээд, хөлдөж явах л үлдлээ гэж.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0