Д.Мөнх-Эрдэнэ дөрвөн цаг дэглүүлж эмнэлэгт хүргэгджээ

Д.Мөнх-Эрдэнэ дөрвөн цаг дэглүүлж эмнэлэгт хүргэгджээ

Тэмцэгч нэрээр "алдаршсан" Д.Мөнх-Эрдэнийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад хахууль өгсөн гэх хэрэгт буруутган анхан шатны шүүхээс гурван жил 10 сарын хорих ял, 2.7 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Гэвч тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд хандахад оноосон ялыг нэг жил 10 сарын хорих ял болгосон юм.

Өдгөө тэрээр Сэлэнгэ аймаг дахь 413 дугаар хорих ангид хоригдон ял эдэлж буй. Тэгвэл тус хорих ангид тусгай хувцастай хүмүүс очин, дэглэж зодсон сураг гарчээ. Улс төрийн их дуулиан дотор лайв хийж, улстөрчдийн өрөөгөөр сэлгүүцэн, өөртөө бишгүй дайсан "хураагаад" авсан түүнд өс санадаг хүмүүс байдаг бололтой. Ямар сайндаа л хорих ангид нь очиж, дэглэж байх вэ дээ. Танихгүй хүмүүст дэглүүлсэн Д.Мөнх-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн эмнэлэгт хэвтсэн гэнэ. 

Чухам хэргийн газарт юу болсныг ШШГЕГ шалгаж байгаа гэв. Түүнчлэн Д.Мөнх-Эрдэнийг өнгөрсөн есдүгээр сард хорих ангийн удирдлагын зүгээс шийтгэж, уулзалтыг хориглоод байсан. Хаирн эл шийдвэрийг аймгийн шүүхийн байгууллагаас цуцалжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0