Ээжийгээ тог залгуулсангүй хэмээн зодож хөнөөсөн иргэнд бүх насаар хорих ял оноолоо

Ээжийгээ тог залгуулсангүй хэмээн зодож хөнөөсөн иргэнд бүх насаар хорих ял оноолоо

Шүүгдэгч Н.Б нь согтуурсан үедээ 2023 оны долдугаар сарын 28-ны өдрийн өглөө 8 цагийн үед Д аймгийн Д сумын ….дугаар багийн ………  тоот гэртээ, төрсөн эх 65 настай, Х.У-ын биеэ хамгаалж эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болохыг мэдсээр байж, тог залгуулсангүй гэх үл ялих шалтгаанаар зоджээ.

Ингэхдээ зүүн 3,4,5,6,7,8 дугаар хувирга, баруун 9,10,11 дүгээр хавирганы хугарал, зүүн чамархай, дух, зүүн хацар, баруун бугуй, зүүн шуунд язарсан шарх, хоёр нүдний дээд доод зовхи, хамрын нуруу, хоёр хацар, шанаа, эрүү, баруун гуя, цээж, хэвлий, нуруу, бүсэлхийнд цус хуралт бүхий олон тооны гэмтэл учруулж, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны наймдугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2023 оны есдүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцсэн байна.

Шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар бүх насаар нь хорих ял шийтгэж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0