Эрчүүдийн краш Б.Батцэцэглэн Төрийн соёрхолттой хамтрав

Эрчүүдийн краш Б.Батцэцэглэн Төрийн соёрхолттой хамтрав

Ардын дууны донж, хэв маягийг харуулсан, өвөрмөц уран бүтээлүүдээрээ үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн, энэ үзэсгэлэнт бүсгүй бол Б.Батцэцэглэн. Үндэсний дээл урладаг шаггүй авьяастай тэрээр өнгөрсөн онд бие даасан тоглолтоо хийгээд амжсан. Дорноговийн Улаанбадрах суманд мал, ахуйд ойр өссөн тэрээр өдгөө Үндэсний урлагийн их театрт ажиллаж байгаа. 

2013 онд СУИС-ийг МУГЖ Б.Батболдын удирдлаган дор “Уртын дуучин” мэргэжлээр төгссөн тэрээр ардын дууны ертөнцөд бага хугацааг өнгөрөөж байгаа ч "Алтан гадас" одонг энгэртээ гялалзуулсан адтай бүсгүй. Уран бүтээлийнхээ хажуугаар өөрийн гэсэн урландаа дээл, гоёлоо шаглан суудаг түүнийг энэ удаад Төрийн соёрхолт Д.Болд овоо хараандаа онилжээ.  
Дуучин Д.Болд "Монгол поп" цомгийг одоогоос 12 жилийн өмнө олны хүртээл болгож байсан бол түүний "Монгол поп"-ын 3 дахь цомог нь бэлэн болжээ. 
Уг цомгийнхоо эхний нээлтийн дуугаа “ЖАРГАЛТАЙ” хэмээн нэрлэж, Б.Батцэцэглэнтэй хамтран дуулсан байна. Тэрээр уг дуугаа монгол ардын харилцаа дуу шиг Мпоп харилцаа дуу бүтээсэн гэнэ.  

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0