"Эрдэнэт үйлдвэр"-ийн ерөнхий захирал асан Х.Бадамсүрэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

"Эрдэнэт үйлдвэр"-ийн ерөнхий захирал асан Х.Бадамсүрэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал асан Х.Бадамсүрэнг АТГ-аас шалгаж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, худалдан авалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй бүтээгдэхүүнийг зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авч, бусдад давуу байдал бий болгосон хэмээн яллагдагчаар татаад байсан билээ. 

Тэгвэл Х.Бадамсүрэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар ажиллаж байсан Х.Бадамсүрэн Худалдан авах ажиллагааны хэлтсийн орлогч дарга Ж.Г, мэргэжилтэн М.Ж нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, худалдан авалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй бүтээгдэхүүнийг зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авч, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0