“Эрдэнэт”-ийн 49 хувийн шүүх хурлыг Д.Эрдэнэбилэг ирсний дараа хийхээр болов

“Эрдэнэт”-ийн 49 хувийн шүүх хурлыг Д.Эрдэнэбилэг ирсний дараа хийхээр болов

Өнөөдөр /2023.11.21/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, “Төмөр замын зураг төслийн институт” ХХК, “Кью Эс Си” ХХК нарын хоёр хуулийн этгээдэд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно.

ХХБ-ны ТУЗ-ийн дарга "сахал" Д.Эрдэнэбэлэгийн ойрын хүрээлэлд уг хэргүүд нь,

  1. "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг Монголын талд шилжүүлсэн авахдаа төрийн мөнгө угаасан гэх хэрэг,
  2. “Хөтөл цемент шохой” үйлдвэрийн  хувьчлал хууль бусаар явагдсан гэх процесст хамаарах хэрэг,
  3. "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн концессын гэрээг байгуулсан, ашигласантай холбогдох хэрэг,
  4. өмөртэйн ордоос “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33,4 км төмөр зам төрд концессоор авсан хэрэг гэх ДӨРВӨН үндсэн агуулгаар хуваадаж буй юм.

Тэднийг Эрүүгийн хуулийн 22-р зүйл дэх заалтуудаар авлигын хэргүүдийн зүйлчлэлээр яллаж, мафи маягийн мөнгө угаалтын бүлэг үүсгэсэн гэж үзсэн. Уг багц хэргийн бүлэглэлийн толгойлогчоор нэрлэгдэж байсан ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гадны оронд буй юм.

“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр өглөөний 9 цаг 30 минутад эхэлсэн. Тэгвэл энэхүү шүүх хурал яллагдагчдын өмгөөлөгч нарын саналд үндэслэж хойшиллоо. Тодруулбал, зарим өмгөөлөгч ирээгүй болон хэргийн материалтай бүрэн танилцаж амжаагүй зэрэг үндэслэлүүдийг харгалн үзэж 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0