Г.Анархүү эсрэг багийн тоглогчоо зодсон хэргээр 100 мянган төгрөгөөр торгуулжээ

Г.Анархүү эсрэг багийн тоглогчоо зодсон хэргээр 100 мянган төгрөгөөр торгуулжээ

Монголын сор болсон хүүхнүүдийн эрлэг гэгддэг сошиал инфлүүсер, кино продюсер, аялагч, тамирчин, бизнесмэн гээд олон алдрын эзэн Г.Анархүү хөлбөмбөгийн тэмцээний үеэр эсрэг багийн тоглогчидоо уурлан, зоджээ.

Тодруулбал, өнгөрсөн 10-р сарын 22-нд хөлбөмбөг тоглож байгаад эсрэг багийнхаа тоглогчийн биед халдаж, цохисон учраас түүнд Цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгох ял оноосон байна.

Нэрт сэтгүүлч Г.Тэмүүлэнгийн хүү, нэлээн том амбицтай энэ хархүү найман настайдаа хөлбөмбөгийн "Хоромхон" клубт элсэж, өдий хүртэл хичээллэж яваа. Болоогүй “МОБИ ДЭЭД ЛИГ”-т "Төв Азарганууд" багаас тоглодог байна. Үүгээр зогсохгүй Хөлбөмбөгийн холбооныхоо дэд Ерөнхийлөгчид нэр дэвшиж явсан түүнд 100 мянган төгрөг гэдэг инээдтэй хэрэг. Гэвч тамирчны хувьд Зөрчлийн хуулиар шийтгүүлнэ гэдэг ёс зүйгүй асуудал.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0