Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт болж байна

Хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалт болж байна
Хамтарсан багийн гишүүдийн үүрэг, оролцооны талаарх нэгдсэн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр шинээр батлагдсан журмын төслийг танилцуулах, жендерт суурилсан хүчирхийлэл, кейс менежментийн талаар арга зүй олгох, хамтран ажиллах ур чадварыг сайжруулах үүднээс сургалт зохион байгуулж байна. Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Баянзүрх дүүргийн 43 хороодын хамтарсан багийн гишүүд оролцож байгаа юм.
НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс сургалтыг хамтран зохион байгуулж байна.
Нээлтийн арга хэмжээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр, НҮБ-ын Хүн амын сангийн жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах хөтөлбөрийн зохицуулагч Б.Оюун нар оролцсон.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэлтийг сайжруулах, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэхэд хамтарсан багийн үүрэг оролцоо хамгийн чухал гэдгийг хэлээд, цаашид ч дэмжиж ажиллах болно гэсэн юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0