Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн сурагч “Өсвөр үеийн дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлөн оролцоно

Хан-Уул дүүргийн 52 дугаар сургуулийн сурагч “Өсвөр үеийн дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлөн оролцоно

Хан-Уул дүүргийн Жүдо бөхийн Өсвөрийн шигшээ багийн тамирчин, Нийслэлийн ерөнхий боловсролын 52 дугаар сургуулийн сурагч О.Нандин-эрдэнэ  2023 оны 08 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд  Хорват улсын Загреб хотноо зохион байгуулагдах  “Өсвөр үеийн дэлхийн аварга” шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд оролцохоор Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ш.Цэвэлмаа багшийн удирдлаган дор  бэлтгэл сургуулилтаа хангаж буй.

Өнөөдөр дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан “Өсвөр үеийн дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ аван  бэлтгэл сургуулилтаа хийж байгаа багш, тамирчдыг хүлээн авч уулзан, тэмцээнд оролцох зардлыг гардуулан өгч амжилт хүслээ.

Дүүргийн Жүдо бөхийн Өсвөрийн шигшээ багийн тамирчин О.Нандин-эрдэнэ нь улс, нийслэл, дүүргийн хэмжээний томоохон тэмцээн уралдаанд амжилт үзүүлсэн тэргүүний өсвөрийн тамирчин бөгөөд 2023 онд тэрбээр дараах тэмцээнүүдээс шагналт байр эзэлснийг товч дурдвал.

  • Жүдо бөхийн МУӨАШ тэмцээнээс “Алтан медаль”,
  • Самбо бөхийн МУӨҮ-ын Аварга шалгаруулах тэмцээнээс “Хүрэл медаль”,
  • BORNUUR CUP өсвөр үеийн олон хотын тэмцээнээс “Алтан медаль”,
  • Улаанбаатар хотын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс “Алтан медаль”,
  • “Красноярская лига” тэмцээнээс “Алтан медаль”,
  • Казакстан улсад зохион байгуулагдсан Чансаа олгох тэмцээний V байрт,
  • Монголын хүүхдийн спортын VII их наадмаас “Мөнгөн медаль”-ийг тус тус хүртсэн өсвөрийн шигшээ багийн тэргүүлэх тамирчин юм.                     
  • Улс орныхоо нэрийг гаргаж, тэмцээн уралдаандаа амжилттай оролцохыг хүсэн ерөөе.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0