Х.Нямбаатар өөрийн хүнээ татаж, орлогчоороо сонгов

Х.Нямбаатар өөрийн хүнээ татаж, орлогчоороо сонгов

ХЗДХ-ийн сайд асан Х.Нямбаатар Улаанбаатар хотын Засаг даргын ажлаа таван хоногийн өмнө хүлээн авсан. Ажлаа аваад удаагүй байгаа түүнд өдгөө хийх гол ажил нь багаа бүрдүүлэх юм. Суудлын халаа, сэлгээний дунд тэрээр харин хуучин яамныхаа хүмүүсийг нийслэл рүү татаад эхлэв. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллах юм байна.

Тэгвэл Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нэгдүгээр орлогчоороо Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Сайнзоригийг сонгожээ.

Харин хоёр дахь орлогчоор УИХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байсан хуульч, судлаач О.Номинчимэгийг томилохоор болсон байна. Ийнхүү хуучин бууны хугархайнуудаа цуглуулан суудлаа сэлгэж, ажил албаа жигдрүүлэх нь бололтой.

Ийнхүү өмнө нь Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Ж.Сандагсүрэн, З.Төмөртөмөө нар чөлөөлөгдөхөөр болж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0