ХҮН ХҮЧ, ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

ХҮН ХҮЧ, ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орсны улмаас Баянзүрх дүүргийн хэд хэдэн байршилд нөхцөл байдал хүндрээд байна. Үүний нэг нь Баянзүрх дүүргийн 23,35 дугаар хороо Улиастайн гол орчим. Тухайн хороодын 160 орчим айл үерт автаад байна. Иргэдийн амь нас, эд хөрөнгийн хамгаалах, үерийн ус бусад айл өрх рүү орохоос сэргийлж Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайханаар ахлуулсан бие бүрэлдэхүүн хоёр дахь өдрөө ажиллаж байна. Өчигдөр орой 23 цаг хүртэл ажиллаж, айл өрхүүд рүү орох усыг бүрэн хааж, даланг хүчитгэсэн. Гэвч усны түвшин нэмэгдэж өнөөдөр 12 цагийн орчимд даланг давсан байна.
Баянзүрх дүүргийн хэмжээнд гурван байршилд ялангуяа голын ай сав дагуу байх газруудад нөхцөл байдал хүнд байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр нар эдгээр газруудад ажиллалаа. Энэ үеэр шаардлагатай техникийг шийдвэрлэлээ.
Нэмэлт тоног төхөөрөмж, техник хэрэгслийг дээр өнөөдөртөө багтаан нийслэлийн удирдлагуудтай хамтарч шийдвэрлэхээр боллоо. Хамгийн гол нь эрдэнэт хүний амь нас эрсдэхээс хамгаалах, мөн газар дээр нь ажиллаж байгаа ажилтан албан хаагчдын аюулгүй байдлыг хангах хэрэгтэйг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэллээ. Өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Боловсролын хэлтэс, бусад хороодын ажилтан албан хаагчид хүч нэмэн ирж ажиллажээ. Эдгээр ажилтан албан хаагчдад шаардлагатай борооны цув, усны гутал зэрэг эд материалыг дэмжлэгийг ч үзүүлсэн юм.
Мөн энэ үеэр удахгүй болох Баянзүрх дүүргийн ИТХ-ын хурлаар дүүргийн 2023 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхдээ эрсдэл үүссэн газруудад нөхөн сэргээлт, тохижилт бүтээн байгуулалтын ажил хийх, шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх талаар санал оруулахыг чиглэлийг өгсөн. Ялангуяа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж тодорхой ажил зохион байгуулах шаардлагатай гэлээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0