Комедиан Амараагийн Либертари намыг УДШ бүртгэхээс дахин татгалзав

Комедиан Амараагийн Либертари намыг УДШ бүртгэхээс дахин татгалзав

Комедиан хийж олонд танигдсан тэрээр нэг л өдөр олны дуу хоолойг түгээдэг, жагсаалын удирдагч болчихсон явж байв. Үг, үзэл бодлоо илэрхийлснийхээ хариуд тэрээр албадан цагдаад бариулж явсаар шударга үнэний "элч" болсон гэлтэй. Ингэж явсаар Амараа нам байгуулахаар болж, сонгуульд өрсөлдөх эхлэлээ тавив аа. Ингээд “Либертари" нам байгуулсан тэрээр УДШ-д бүртгүүлэх хүсэлтээ өгсөн боловч шаардлага хангахгүй байна гэдэг үндэслэлээр буцаагдсаар. Өнөөдөр түүний өргөдлийг дахин буцаажээ. 

Тухайлбал,

Улс төрийн намын тухай хуульд “Монгол Улсын иргэн зөвхөн нэг намын харьяалалтай байна, “намын 801-ээс доошгүй гишүүний бүртгэл /үүнд, овог, эцгийн болон өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, гарын үсэг/” гэж тус тус заасан бөгөөд уг шаардлагыг хангаагүй бол бүртгэхээс татгалзахаар зохицуулсан байдаг. Иймд түүний намыг бүртгэхээс татгалзжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0