МҮОХ-ны тэргүүн Б.Баттүшигийг дээрэмдсэн этгээдүүдийг баривчилжээ

МҮОХ-ны тэргүүн Б.Баттүшигийг дээрэмдсэн этгээдүүдийг баривчилжээ

МҮОХ-ны тэргүүн Б.Баттүшигийг өнгөрсөн сард Парист дээрэмдсэн мэдээ гадаадын хэвлэлээр гарсан билээ. Тэрээр Парисын олимпын үеэрх аюулгүй байдлын талаар хэлэлцэхээр Францад очоод байсан юм.

Тэгвэл Францын Прокурорын газраас гэмт хэрэгтнүүдийг баривчилснаа мэдэгдлээ. Хэрэгтнүүд гурвуулаа байсан бөгөөд 22-25 насны залуучууд байжээ.

Тэд аравдугаар сарын 11-нд нисэх буудлаас Б.Баттүшиг гэргийн хамт сууж явсан микро автобусыг мөрдөж, туннельд орох үед нь халджээ. Автобусны арын цонхыг хагалж, арын суудалд тавьсан байсан цүнхийг дээрэмдээд мотоциклоор зугтсан байна.

Тэд өмнө нь мөн ийм аргаар Саудын Арабын жуулчдыг дээрэмдсэн нь илэрчээ.

Эх сурвалж: The Times

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0