МАН 2024 оны сонгуулийг бүсчилсэн том тойргоор хийхийг дэмжлээ

МАН 2024 оны сонгуулийг бүсчилсэн том тойргоор хийхийг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийж, 2024 оны УИХ-ын сонгуулийг бүсчилсэн том тойргоор явуулах нь зүйтэй гэж үзжээ. Харин хэдэн мандаттай байх вэ гэдгийг хоорондоо зөвшилцөх юм байна. Тэгвэл УИХ-ын сонгуулийг бүсчилсэн том тойргоор хийх саналыг парламентад суудалгүй зарим нам дэмжиж байгаа бол зарим нь өөр байр суурьтай байна гэв.  

Монгол Улс одоогийн байдлаар таван бүстэй. Баруун, хангай, төв, зүүн, говийн бүс гэсэн таван бүстэй. Энэ бүсийг дотор нь үндсэндээ баруун бүс хоёр тойрог, хангайн бүс хоёр тойрог, төвийн бүс хоёр тойрог, зүүн бүс дангаараа гээд долоо орчим тойрог болох магадлалтай гэж үзжээ. Энэ нь эцсийн шийдвэр биш бөгөөд тойрог, мандатыг улс төрийн намууд ярилцаад, түүний дараа Төрийн байгуулалтын байнгын хороонд оруулах, шийдвэрийг хэлэлцэхээр болжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0