Мартагдсан дуульсууд

Мартагдсан дуульсууд

Цагтаа бараг л Б.Мишээл шахуу явсан Ц.Наранханд. Эрүүл хооллолт шахаж нэг үзээд, ээж гэдгээрээ түрий барьж нэг үзээд, сингл гэж нэг сийчээд нэг л явдаггүй дээ.

Бараг л хөлөндөө алтан оймс өмсөх шахаж байсан мисс Г.Хонгорзул. Баян нөхөртэй, мэргэжлээрээ ажиллаагүй, бизнес ч хийдэггүй шахуу эрх муужгай.

Холливудын одын гэргий Сигалын эхнэр Б.Эрдэнэтуяа сошиалд шүлэг бичихээс цааш гавьдаггүй. Аргаа бараад бүжиглэж үзсэн. Одоо дуулах дутуу байгаа. Ямар тайчилтай нь биш.

Жүжиглэхээрээ уг нь тийм ч “улны” биш А.Туяа. Бэлтэй эрхэмтэй хөтлөлцөн гүйж айл гэр үймүүллээ гэж жиг жуг хийх нь бараг үймүүлээгүй байсан ч үймүүлэхээр харагддаг төрхтэй нь холбоотой. Өвөл харсан ч халуухан байна, халуухан байна.

Симба шиг үс нь байнга хөвсгөр явдаг энэ бүсгүй бол “Сүүлчийн шөнө” клипэнд уртаашаа нэг л удаа дүрээ мөнхөлсөн эртний “эрос” хатагтай Цолмон. Хакухогийн хамаатан гэдгээрээ олонд танигдах дуртай гэмээр тэрээр одоо гэрээ засчихсан, чинээлэг нөхрийнхөө ачаар хээнцэр хувцаслан хүлээн авалт чимдэг үндсэн ажилтай “гэжуга”.

“Дух” Б.Цэцэг хүсэмжит бүсгүй алдраа хүсэмжит сошиалчин алдраар сольсон. “Нутгийн буян”-гийн алтан карттай захирлыг эмээлтэй хазаартай морьтой нь багтааж чадсан учраас хаа нэг ингэж гарч ирэхээс өөрөөр мартагдах шахаад байгаа нь бол үнэн юм.

“Бартер” Д.Одзаяа тв-дээ бараг хөтлөлт хийхээ больсон. Сошиалыг бол мөлжүүртэй гэдгийг олон нийтээс түрүүлж соргог мэдэрснийх. Түүнийг Ч.Уранхолбоог А, Б-гүй хуулж дуурайдаг гэлцдэг. Томчууд үзэлцэж байхад бид мэт харж л суухаас.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0