Монголын сайхан хосуудын нэг болох С.Сарнай, Э.Мөнх-Эрдэнэ нар бүл нэмнэ

Монголын сайхан хосуудын нэг болох С.Сарнай, Э.Мөнх-Эрдэнэ нар бүл нэмнэ

Монголын сайхан хосуудын нэгт мисс С.Сарнай, Э.Мөнх-Эрдэнэ хоёр зүй ёсоор тооцогдоно. Яруу найрагч, яруу найргийн хатан хаан Ш.Дулмаагийн зээ охин С.Сарнай 15 настайдаа загвар өмсөж эхэлсэн гэдэг. Тэрээр Японд ажиллаж, амьдарч байгаад 2011 онд Монголд ирснээсээ хойш урлаг, загварын карьераа эхэлж, хоромхон зуур амжилтад хүрсэн. 2016 онд 34 насандаа Монголоо төлөөлөн миссийн тэмцээнд оролцож тэргүүлсэн удаатай.

Загварын тайзнаас буусан ч өөрийн гэсэн хувцас загварын брэндээ бүтээсэн С.Сарнай 14 насаар дүү хөлбөмбөгчин залуутай хамтын амьдрал зохиож, хоёр хүүхэдтэй болсон. Тэгвэл хос хоёр гурав дахь хүүхдээ хүлээж байна.

Түүнчлэн загвар, урлагийн ертөнцдөө цойлж яваа гэр бүлийн хоёр анх удаа хамт нэг уран бүтээлд оролцон тогложээ. Тэд найруулагч П.Дэлгэрбаярын зохиолыг нь бичиж, найруулсан бүтээл болох “95 зүүдний хүн” уран сайхны кинонд туслах дүр бүтээсэн байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0