НҮГ-5 буюу “МНТ Эрдэнэс” хог тээврийн компанийн үйл ажиллагаатай танилцаж, газар дээр нь ажиллалаа

НҮГ-5 буюу “МНТ Эрдэнэс” хог тээврийн компанийн үйл ажиллагаатай танилцаж, газар дээр нь ажиллалаа
.
Баянзүрх дүүргийн хог хаягдлыг орон нутгийн өмчит дөрөв, хувийн хэвшлийн хоёр байгууллага ачиж тээвэрлэдэг байсан. Гэвч төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийн сайжруулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийн өргөжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор хог тээврийг хувийн хэвшилд шилжүүлэх шийдвэрийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан. Энэ дагуу үйл ажиллагаа явагдаж, тун удахгүй хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаа эхлэх гэж байна.
“МНТ Эрдэнэс” компани нь 2022 оны 4 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн нийт 7 хорооны айл өрх, аж ахуйн нэгжүүдийн хогийг тээвэрлэдэг. 15 машинаар өдөрт 8-10 рейс тогтмол хийдэг. 50 ажилтантай.
Хог тээврийн үйлчилгээ үзүүлэхэд гардаг асуудлууд иргэн, хувь хүний ухамсар, харилцаанаас үүдэлтэй байдгийн тус компаний ажилтнууд хэллээ.
Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны Төмөр замын байрнуудын хогийн цэгийн асуудлаар иргэд их гомдол ирүүлдэг. Тэгвэл хорооны Засаг дарга Дүүрэг хөгжлийн төвтэй хамтран Сууц өмчлөгчдийн холбоог нь шинэчлэн байгуулж, оршин суугчдад нь удирдлагыг шилжүүлснээр хогийн цэгээ цэгцэлж, тээвэрлэхэд хялбар болсныг хэллээ.
Мөн 12 дугаар хорооны дахин төлөвлөлтөд орохоор болсон ч гүйцэтгэх компани нь шалгараагүй байгаа 69 айлын орон сууц халаалтгүйн улмаас айл өрхүүд галлагаа хийдэг, өвөлдөө үнс их гардаг, хогийн цэг нь шатдаг асуудлыг Засаг дарга Батзаяа хэлж, газар дээр нь ажиллалаа.
Дахин төлөвлөлт хийгдэж буй хороодод хог тээврийн асуудал гардаг. Айл, аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэх бүрд дагаад хог тээврийн зардал их гардаг ч хог тээврийн компанид очиж буй мөнгөн дүн нэмэгддэггүй асуудал байдгийг хэллээ.
Хог тээврийн салбарт тулгамдаж буй олон асуудал байдаг ч эцсийн зорилго нь дүүргээ, хороогоо хоггүй байлгах эцсийн зорилго тул хог тээврийн байгууллага болон дүүргийн удирдлага, хорооны Засаг дарга нар ойлгомжгүй асуудлууддаа хариулт авч, гарц гаргалгааг олон талаас нь ярилцлаа.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0