Нүүрсний сонсголд оролцсон Д.Дорлигжав Б.Энхбаярыг загнав

Нүүрсний сонсголд оролцсон Д.Дорлигжав Б.Энхбаярыг загнав

“Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой УИХ-ын хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нээлттэй сонсгол Төрийн ордонд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тус нээлттэй сонсголд гэрчээр дуудагдсан Хууль зүйн сайд асан, Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав сонсголыг удирдаж буй УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг баримт нотолгоотой зүйл ярих ёстой гэж зэмлээд амжив. Сонсголд оролцсон хэн бүхэн тун ч додигор, баримт нотолгоо шаардаад, нэг бол гүтгэлэг гээд их том сууж байгаа. 

Д.Дорлигжав УИХ-ын гишүүн Б.Энхбаярт хандаж “Төрийн эрх барих дээд байгууллага бүтцээрээ үйл ажиллагаа явуулж байна. Хянан шалгагч нь, шинжээч нь, гэрч нь, гишүүд нь бүгдээрээ хуулийн дагуу үнэн зөв мэдээлэл өгч, хариулж,  нотолгоотой баримттай зүйл тал талаасаа хэлэлцээд шаардлагатай бол хуулийн байгууллагад шилжүүлэх ёстой. Энэ танхимд хэн нэгэн хүний субьектив бодол тэнэж явах ёсгүй шүү.  Түрүүний завсарлагаанаар Б.Энхбаяр дарга танд би хэлсэн шүү. Нотолгоотой, баримттай юм яриарай, дутуу сонссон юм битгий яриарай гэж зөвлөсөн.  Гэтэл та сая Ерөнхийлөгч, Ерөнхий прокурор хоёр нийлж байгаад  нүүрс аваад явчихлаа гэнэ үү.  Шинжээчийн өмнөөс та хувийн дүгнэлтээ энд ярих эрхгүй. Нотлох баримттай юм ярьж бай. Хүний нэр төр гэж байдаг юм. Энд хэнд ч давуу эрх өгөөгүй. Танд ч өгөөгүй, надад ч өгөөгүй. Төрийн ажлаа ёсоор нь хий л дээ” гэж зандрав.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0