Ногоон автобуснуудыг нийтийн тээвэрт явуулахгүй

Ногоон автобуснуудыг нийтийн тээвэрт явуулахгүй

Дуулиант ногоон автобуснуудыг техникийн оношилгоонд оруулж, шинэ гэсэн дүгнэлт гаргачихвал буцаан авч нийтийн тээвэрт явуулах уу гэдэг иргэдийн сонирхлыг татахын зэрэгцээ бухимдлыг төрүүлээд буй.

Тэгвэл Нийслэлийн засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Нийслэлийн зүгээс ногоон автобуснуудыг тендерийн гэрээний шаардлагыг хангаагүй тул авахгүй гэдгээ мэдэгдсэн. Тухайн автобуснуудыг шинжээчид шинэ гэж тодорхойлсон ч шаардлага хангахгүй байгаа тул буцааж авахгүй. НЗДТГ "Тэнүүн-Огоо" ХХК хоорондын гэрээт ажил нэгэнт зогссон тул одоо тухайн автобуснуудыг тус компани хэзээ, яаж буцаах процесст ч нийслэлээс оролцохгүй" гэлээ. Мөн Нийслэлээс тендерт зарцуулсан төсөв хөрөнгийнхөө хохирлыг нөхөн төлүүлж барагдуулна гэв. "Тэнүүн-Огоо" ХХК-ийн нийлүүлсэн ногоон автобуснуудын хэрэг залилан, хууран мэхлэлтийн шинжтэй эсэхийг хуулийн байгууллага шалгаж байгаа бөгөөд АТГ-аас 25 хүнийг хэрэгт татан, мөрдөн шалгах процесс үргэлжилж байгаа билээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0