Сар бүрийн 3 “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 100 дахь удаагийн арга хэмжээ өнөөдөр тохиож байна

Сар бүрийн 3 “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 100 дахь удаагийн арга хэмжээ өнөөдөр тохиож байна
Хүн нэг удаа цусаа өгснөөр гурван хүний амь насыг аврах боломжтой байдаг. Бусдад тусалж буй энэхүү сайн үйлсийг сурталчлах, цусаа бэлэглэсэн байнгын доноруудыг алдаршуулах зорилгоор, 2015 оноос хойш сар бүрийн 3-ныг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн. Баянзүрх дүүргийн хувьд Донор дүүрэг болох зорилт дэвшүүлж, тодорхой үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тухайлбал өнөөдөр Баянзүрх дүүрэг, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран арга хэмжээ зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Ч.Мэндсайхан, Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны дарга Д.Жавзмаа, хороодын засаг дарга нар болон иргэд оролцсон.
Мөн энэ үеэр олон удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ өгсөн доноруудаа алдаршуулж мөнгөн донор, хүрэл донор цол, бахархал 20,30 тэмдгийг гардууллаа.
2023 оны 6 дугаар сарын цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2022 оны мөн үеэс 1561 нэгж буюу 18 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тиймээс бусдын амь насыг аврах хүмүүнлэгийн үйлсэд нэгдэж, цусаа хандивлахыг уриалж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0