Т.Дэлгэрмөрөнгийн охин анхны уран бүтээлээ ээждээ зориулжээ

Т.Дэлгэрмөрөнгийн охин анхны уран бүтээлээ ээждээ зориулжээ

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн анхны гэргий Жулиана буюу Энхбадам хэмээх өвөрмөц, нууцлаг бүсгүй байв. Байнга нарны хар шил зүүж, загвар донж үзүүлдэг байсан тэрээр 2015 онд цэл залуугаараа өөд болж, бяцхан Д.Зөөлөнсий охин, дуучин Дэги хоёр өнчрөн үлдсэн. Харин Д.Зөөлөнсий өнөөдөр нас биед хүрч анхны уран бүтээлээ хайрт ээждээ зориулан гаргажээ. Хамгийн гайхалтай нь “Огт оргүй” хэмээх дууныхаа үг, аяыг Д.Зөөлөнсий өөрөө зохиож, клипийг нь “Дуал зэт”-ийнхэн хийжээ. Авьяас, мөн чанар удамшдаг гэж энэ биз ээ. Залуу дуучин Д.Зөөлөнсийдээ халуун баяр хүргэж уран бүтээлд нь амжилт хүсье.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0