Тэргүүн их хамба лам Д.Жавзандоржийг маргааш ширээнд зална

Тэргүүн их хамба лам Д.Жавзандоржийг маргааш ширээнд зална

Монголын Бурхан Шашны Төв-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, ХХХ Хамба номун хан, гэвш Лхаарамба Д.Жавзандорж ламыг ширээнд залах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн өвлийн эхэн харагчин гахай сарын шинийн тавны өлзий билэгт өдөр Батцагаан цогчэн дуганд зохион байгуулагдана.

Эл өдөр нь аргын тооллын 2023.11.18-ны өдөр буюу маргааш бөгөөд 11:00-12:20 цаг хүртэл ширээнд залах ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа үргэлжлэх юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?

like
0
dislike
0
love
0
funny
0
angry
0
sad
0
wow
0